Арматур А500 СП – А500 ангилалын арматур цувималын дэвшилтэт хувилбар . А500 СП арматурын давуу чанар А.А.Гвоздевагийн нэрэмжит НИИЖБ ( ЗХУ-ын барилгын эрдэм шинжилгээний толгойлох институт) –ын тулгуур судалгаагаар батлагдсан. Энэ маркийн арматурыг хэрэглэснээр барилга байгууламжийн бат бэх, найдвартай чанар дээшилж, өөрийн өртөг нь багасах давуу талтай.
А500 СП арматур цувималын ялгагдах онцлог :
Арматурын эрчлээс нь нэг тэнхлэг дээр оршдоггүй, харин харилцан перпендикуляр хэлбэрээр байрладаг. Ийм хэлбэрийн эрчлээс нь бетоныг арматуртай нягт цул барьцалдуулдаг тул европын энэ төрлийн марктай харьцуулахад бүх хүч тэгш хувиарлагдана. Үүнийг 4 талт хадууран хэлбэрт цувимал гэнэ.